Би эмэгтэй хүн байсан бол...

Эмэгтэй, эрэгтэй хүмс их өөр байхымаа. Саяхан нэг компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа. Ажил хэргээр уулзаж байгаам л даа. Тэгсэн би тэр хүнд хүний нууцыг хадгалж чадахаар, найдвартай хүн шиг санагдсын болтой. Уг нь бид хоёр бухимдал биш, ажил ярих ёстой байсын. /би ч хүний юмыг өрөөл бусдад яриад явдаггүй л дээ, ялангуяа хүн муулах үнэн дургүй/ Тэгсэн мань хүүхэн толгой компанийхаа хурган дарга /өөртэй нь шууд харьцдаг/-тайгаа учраа олохгүй байгаа талаар, өөрийг нь хүндэтгэж үзэхгүй, хэн ч биш гэсэн байдалтайгаар харьцдаг талаар ярьж гарлаа. Би тэр хурган даргыг нь таньдаг мэддэг болохоор мэдээж сонирхол татахаар сэдэв л дээ. Тиймээс сонсоо л байлаа. Хааяа нэг аан уун гэчээ л. Тэгсэн чамайг их найдвартай хүн гэж бодоод илэн далангүй ярьж байна шүү гэлээ. Би ч "Санаа зоволтгүй ээ Би хүний юмыг энд тэнд яриад явдаггүй хүн" гэлээ. Тэгсэн ярьж ярьж байснаа юу юугүй уйлахнээ. Аргагүй хэцүү л байдалтай байгаа нь илт ээ. Нүднийх нь аяганд нулимс дүүрээ л ирлээ. Чадалтай кадр ч үнэхээр хэцүү байгаам байна. "Сүүлийн үед энэ асуудлаас болоод би маш их стресст орсон" гэж байна. Тийм байна аа. Тиймээс сонсоо л байлаа. Энүүхэндээ гэхэд сэтгүүлч хүний хамгийн түрүүнд тавигддаг чанар бол Хүнийг сонсож сурах гэдэг үг үнэхээр үнэн. Энэ үгийг манай ярилцлагын хатан хаан Б.Ганчимэг эгч маань хэлсэн. Тиймээс надад ийм нэг чанар байдаг юм. Түүнээс гадна эмэгтэй хүнийг сонсоход л болчихдог юм биш үү? Өөрсдөө ярьсаар байгаад тайвширдаг. Сэтгэлээ онгойтол ярьсны дараа санаа нь амардаг. Ингээд бид хоёрын уулзалт дууслаа. Гар бариад гарахын өмнө би "За тэгээд тэвчээртэй л байгаарай. Удахгүй учир зүй нь олдоод бүх юм сайхан болох байх аа. Жаахан ч гэсэн тайвширч чадав уу?" гэхэд нулимс нь хатаж амжаагүй нүдээрээ инээмсэглээд "Харин тэглээ. Сайхан болчлоо" гээд саллаа. Учирсан дороо үгээ хэлдэг ...... Б.Явуухулангийн ийм шүлэг байдаг ч төгсгөлийг нь мартжээ. Учирангуутаа үгээ хэлдэг нь эмэгтэйчүүд. Эрчүүд бол дотроо шатаад, архи уух юм уу хяналтаа алдсан үедээ үүнийгээ ил гаргадаг. Дээхэн ажил дээрээ шөнө орой болсон хойно сууж байтал сонинд ажилладаг жаахан охин мессенжерээр ороод ирлээ. Мэдээж харихгүй юугаа хийж байгаан нтр гээд. Тэгж байснаа "Би найз залуугаа ойлгохоо байлаа" гээд яриад эхэллээ. Мэдээж сонсоо л байлаа. Гэрлэх санал тавихгүй байгаа талаар гомдоллоо л, хариуг нь олохгүй байгаа талаар түмэн хувилбар дэвшүүлж байна аа. Зангираад хуралдаад, хэзээ хэзээгүй тэсрэхэд бэлэн болсон асуудал байна л даа, өөрийн нь хувьд. Тиймээс анхааралтай сонсоо л, хааяа нэг тайлбар хийгээ л суулаа. Төгсгөлд нь "Эрэгтэй хүн гэр бүлийн амьдрал зохион талаар жаахан айдастай явдаг юмаа бла бла. Бэлэн болохоороо чамд хэлнэ. Жаахан хүлээ" гэж хэллээ. Баярлаа л алга болж өгсөн. Хааяа нэг таарахаараа нүд дүүрэн инээгээ л уулздаг болсон, үүнээс хойш. Өнөөдөр нэг эгчтэйгээ мессенжердлээ. Бас л даргатайгаа учраа олохоо больжээ. Ажилдаа сэтгэл гаргахгүй байна, гар нийлж ажилладаг хүн чиний оронд баймаар байна гэж улайм цайм хэлжээ. Мань эгч ч савыг нь хоосон буцаасангүй, орны хүнээ аваад ирүүл ажлаа өгөхөд бэлэн байна аа гээд гэдийчихэж. Мэдээж энэ бол товч агуулга нь. Үүнийгээ маш олон үгээр тайлбарлалаа. Би ч нэлээд аргадлаа. Та газардахгүй ээ нтр гэж урам өглөө. Чи ийм сайхан сэтгэлтэй гээд намайг бас хариу магтлаа бла бла. Нэлээд цаг зарлаа. Сонслоо. Мэдээж сэтгэл санаа нь их сайхан боллоо гээд гарлаа. Эмэгтэй хүнийг сонсоход хангалттай гэж үү? Тийм бас үгүй байх. Гэхдээ сайн сонсох нь тэднийг тайвшруулдаг гэдэгтэй санал нэгдэх байх. Би эмэгтэй хүн байсан бол яах байсан бол? Бухимдлаа хэрхэн тайлах бол? гэж бодлоо. Бодоод байсан гаргалгаа бол алга. Учирангуутаа үгээ хэлээд нулимс унагаад, сэтгэлээ онгойтол ярьж тайтгарах байсан байх. Өөр яав л гэж дээ тийм үү? гүү юу?

Сэтгэгдэлүүд:

1. Friska (зочин) | 2009-11-05 19:40:49
кэкэ хаа хамаагүй хүнд ярих нь ч юу юм, сэдэв бүр өөр хүнтэй бас. зарим үед бол юу ч яримааргүй хөнжлөөрөө бүтээгээд унтаад өгмөөр байдаг.
2. Hilde | 2009-11-05 20:02:08
... хааяа хэлж ярьвал сайхан болчихдог үе бий... гэхдээ энэ нь юуг хэнд ярихаас бас их шалтгаална шүү дэээ
3. aamur | 2009-11-06 03:14:09
Хэрвээ чи эмэгтэй байсан бол энэ бичлэгийн оронд магадгүй хэрэв би эрэгтэй хүн басйан бол гэсэн гарчигтай бичлэг бичиг байсан байх.
4. Czuka | 2009-11-06 04:52:01
нээх сайхан уйлах ч бас сайхан шүү ккк эмэгтэй болж төрсний ач тусаа гэж кккк
5. akuta (зочин) | 2009-11-06 10:34:59
хэ хэ Уйлах ч тэгүүл тийм сайн арга биш гэсэн үг үү? Хэнтэй юу ярих вэ гэдэг бас чухал байх л даа. Эмэгтэй хүн болсны ач тус нь уйлж сэтгэлээ онгойх гэж үү?
6. Арима | 2009-11-06 10:44:20
би бол өөрөө өөртөө бичээд л гаргачихдаг юм бна дөө. маш ховор тохиолдолд л эсрэг хүйсний хүндээ нээж ярих бх. сүүлийн үед өөрийгөө анзаарсан бүр дотнын найз нөхөддөө ч ийыэрхүү юмаа уудалж ярих минь цөөрсөн бдг.. сонин. ккк
7. Lily | 2009-11-06 10:46:21
haaya sonsoh hunguideed tiimerhuu l baidiin. orondoo orjoogool uilaa haychdiin
8. akuta (зочин) | 2009-11-06 11:44:29
Арима: Тэр ч хаширсан хүний зан байх. Блогчдын нэг онцлог болох бичиж тайвшрах нь илүү үр дүнтэй байж болохын байна шүү.
Lily: Орондоо ороо л уйлаа л хаячдын.
9. Уудам (зочин) | 2009-11-06 11:45:27
Хөөөрхий эмэгтэйчүүд бид хицүүшт кккк
10. bolorka83 | 2009-11-06 11:47:04
hhm
11. Я.ОДГЭРЭЛ (зочин) | 2009-11-06 11:51:21
ТААРСАН БОЛГОНДОО ЯРИАД ЯВНА Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ. ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛАХ НЬ ДЭЭР.
-
12. Lily | 2009-11-06 11:51:52
nulims duusdgui ni aznii yum gsn
13. freestyle529 | 2009-11-06 11:52:43
Ярихаар ёстой сайхан болдийшд.Хааяа гэхдээ өөрийгөө мэддэг, дотны хүндээ яримааргүй мөртлөө хаа хамаагүй хүнд ярьчихаар онгойгоол явчдийн. Дотны хүмүүстээ хэлмээргүй, мэдүүлмээргүй, хэнд ярихаа мэдэхгүй, эсвэл яриад ч хүмүүс сайн ойлгохооргүй юмыг тэгж ярьдаг байхөө эмэгтэйчүүд. Гэхдээ ярьж гаргах нь ер нь зөв юм шигээ. Дотроо бухимдаад хүрэн улаан царайлаад явах эрүүл мэндэд лав сайн биш.
14. akuta (зочин) | 2009-11-06 12:12:13
Нулимс нь дуусдаг нь азны юм юм даа
Тарчлаан бол тэгнэ ээ Хэнд ч хэлэхгүй Хэнтэй ч хуваалцахгүй Тэсрэхээрээ шүлэг бичдэг байх мэйби
15. chimgeeitgel | 2009-11-06 18:32:14
үнэгүй сэтгэл зүйч хийдийн байна даа хэхэ.
16. Anuira | 2009-11-06 22:26:06
Эмэгтэй хүн өдөрт 10000, эрэгтэй хүн 5000 өгийн сантай байдаг гэнэлээ. Тиймээс эмэгтэй хүн илүү их ярьж байж тайвширдаг нь байгалиасаа хөө
17. Anuira | 2009-11-06 22:26:21
Эмэгтэй хүн өдөрт 10000, эрэгтэй хүн 5000 өгийн сантай байдаг гэнэлээ. Тиймээс эмэгтэй хүн илүү их ярьж байж тайвширдаг нь байгалиасаа хөө
18. Anuira | 2009-11-06 22:26:26
Эмэгтэй хүн өдөрт 10000, эрэгтэй хүн 5000 өгийн сантай байдаг гэнэлээ. Тиймээс эмэгтэй хүн илүү их ярьж байж тайвширдаг нь байгалиасаа хөө
19. LoLa Bunny | 2009-11-07 09:04:57
Ярьчихвал тэгээд бараг гомдлоо мартчихдын.. дооонч ярих хүн тэр болгон таарахгүй шд, тэгсээр байгаад ярья гэж бодохоо ч байчихдым шиг байна дөө~~
20. akuta (зочин) | 2009-11-09 09:44:27
Эмэгтэй хүн илүү яриа гэсэн үг байна тийм үү? Үнэгүй сэтгэл зүйч нь ч бас юу вэ. Гэхдээ чи ч гэсэн үзээд алдахгүй юу дөө гэсн.
21. chariote (зочин) | 2009-11-10 00:30:43
bi ch harin yrichdiin shuu.tegehdee huurhii jaahan amia hunii hinj bj bas magadguiee uuriiguu l bodoj uuruu l taivshrah gj haviin hund hamag asuudlaa tohoogood
22. akuta (зочин) | 2009-11-10 09:06:38
Naadahiig chin buruutgah yum yu ba Odoo tsagt hun ooriigoo l boddog bolson biz dee
23. kafka | 2009-11-11 22:33:18
Huue hunii nuuts hadgalaachee akuta hehe joke shuu huniig yamar ch ued oilgoj sonsoj bh heregtei
24. akuta (зочин) | 2009-11-12 12:34:37
Хүний нууц хадгалах гэж, би нэг ч хүний нэр албан тушаал бичээгүй байгааз дээ. Биччүүл ч харин задалсан хэрэг болно шдээ хө кккк Жок

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.