Баяжихаараа Хуримын ордон шинээр барина аа

Зиак банжигаа, блогоо их санасан байна шөө. Бараг нэг сар блогдсонгүй, блогоор ч шагайсангүй. Одооноос жаахан идэвхтэй амьдарна аа гэсн.

Амжилттай сонгуульдлаа, маргаашнаас нь алдарт LV-ийн ажилд гар бие оролцож булан тохойгүй гүйлээ. LV Mongolia-ийн талаар яриад өгч болно шүү гэсн.

Бичих ч юм их байна. Унших блог ч их болсон буй за гэж.Саяхан хуримын ордрнд орлоо. Олон жил бодсон бодол маань яг хэвээрээ л байна. Би найзууддаа хэлдийн, хуримын ордон байгуулаач. Энэ хуучны сүйрсэн газрыг бут цохиоч гэж. Монголд монополь ганц ордон байна гэсэн теором байхгүй, шинээр байгуулж болохгүй гэсэн зүй тогтол байхгүй. Ойрын хэдэн жилдээ гүүмаа гэхэд ирээдүйд Хуримын шинэ цогцолбор бий болж л таарна.

Манай хуримын ордны үйлчилгээ гэж авах юм алга аа. Харь гаригийн хуриманд очсон, шаал өөр юм билээ гэж мултраад яахав, гэхдээ л орчин цагийн өнгө аяст манай энэ хуримын ордон нийцэхгүй болжээ хөөрхий.

Хурим гэдэг хүний амьдралд нэг л тохиолддын гэнэ лээ /монголчууд Холливудын од шиг жилдээ хэд хэд гэрлэдэг биш/. Амьдралд нэг тохиох энэ баяр хөөрийг манай аваргууд 30 минутаар хязгаарлаад, хөөх нь холгүй туугаад гаргах юм. Билэгт сайн өдөр гээд зуу зуугаараа гэрлэлтээ батлуулахад бөгж солилцох 15 мин, гал асаах 15 мин гээд "Энэ сайхан ордонд" 30-хан минут саатсан болоо л тээ л бороо шороонд хөөгдсөн юм шиг гарцгааж байна. Тээд хуримын ордноос гарангуутаа Зайсан толгой, Сүхбаатар ахын талбай, Гандан ороо л, тээ л аль нэг ресторанд бүжиг танц эргэж байгаад л дуусах юм /жаахан хадуурчлаа/. Үүнээс өөр зөндөө юм хэрэгтэй байна шүү дээ. Ингэж экспресс хурим хийхэд Хуримын ордонд 450.000 төгрөг төлж байна. Баячуудын хувьд их мөнгө биш байх өө байх. Гэхдээ үйлчилгээ муутай газарт төлж байгаагаараа энэ бол том мөнгө.

Хурим хийх гэж байгаа хосуудыг Хуримын ордон гэрлэлтийг нь бүртгэдэггүй байлуу? Тэгсэн хоёр хос зайлуул өөрсдөө дүүрэг, хороодоор улаа эргэтэл гүйж, 100 айлын балиар оочертой лавлагаан дээр өдөржин зогсон нервтэж, эрүүл мэндийн өч төчнөөн шинжилгээ өгч байж гэрлэлтээ баталгаажуулна. Хуримын ордон бол бэлэн болсон гэрлэлтийн баталгааг гардуулж өгч жүжиг тоглох үүрэгтэй. Зайлчихсан юм. Хаана үүн шиг үйлчлүүлэгчээсээ хол үйлчилгээ байсан юм бэ?

Хуримын бөгж ч гэсэн дээ. Өөрсдөө худалдаж авч өгч авалцаж жүжиг тоглоо л болоо. Тээд тэр 450.000 төгрөгт нь нэг камермэн /30 минутын зураг л авах үүрэгтэй/, зурагчин /ганц зураг дурсгал болгох үүрэгтэй/, ганц зургийн альбом /чааваас даа/, Хуримын ордныг дүрсэлсэн муухан шилэн сувинер /хаанаас олсын бол доо/, машины чимэглэл /ёоё бүр ичиж үхмээр/ дагалдана. Машины чимэглэл ч гэж дээ үхсэн баас, хэдэн шаар. Хуримын машиныг шаараар чимэглэх нь гутаагаад зогсохгүй, үнэн матар харагддагийг нь яана.

Зиа ингээ л болоо. Угтаа бол Хуримын ордон гэдэг /миний төсөөлөн босгож байгаагаар/ гэрлэлтийн баталгаа хийдэг /мэдээж энэ дотроо тэр лавлагаа, эрүүл мэндийн үзлэг нтр бол иж бүрнээр нь хийдэг. Үгүйдээ л ойрхон байдаг эмлэгтэй хамтран ажиллаж болно/. Гол нь маш хурдан шуурхай үйлчилгээтэй, чирэгдэл уддаггүй байх. Тэхгүй бол ганц олдох насныхаа баярыг хороо, дүүрэг, лавлагаа, эмлгийн хаалга онголзуулаад чирэгдэлтэйгээс гадна баяр унтраагаад байнашдээ.

Зиа тэгээд 300 хүртэл /мэдээж хамгийн багадаа/ ресторантай байх хэрэгтэй. Зай талбай нь боломжтой бол хоёрын зэрэг дээд зэрэглэлийнх байсандаа ч яадын. Машины иж бүрэн парктай байж төрөл бүрийн үнэтэй, гоёмсог машин прокаталж болж байна. Хуримын чимэглэлийн компаниас ашиг олох магадлал нь хувийн хэвшил гэхээсээ илүү Хуримын ордонд илүү боломжтой.

Зөвхөн хуримын талаарх мэдээллээр дагнасан орос хэлээр хэвлэгддэг сэтгүүл саяхан олж үзлээ. Улирал улиралдаа тохируулж ямар хувцас өмсөхөө шийдэхийг зөвлөсөн байна. Хуримын ордон хувцас прокат ажиллуулах нь хаашаа юм, цомхон оёдлын үйлдвэртэй байхад хувцас олох гэж шаналах олон хүүхний зовлонг хөнгөвчилнө дөө. Хуримын зүүлт, гоё чимэглэл гээд бас том урлаг байна. Энэ бүгдийг цогцоор нь биш юмаа гэхэд дээр хэлсэн санаануудын заримыг нь тусгаж ажиллаач гэж найзууддаа зөвлөдөг юм.

Тэр сэтгүүл дээр харуулснаар бол хуримын торт гэхэд мань мэтийн харсан шиг 5 давхар торт чинь цаг үеэсээ хоцорчихсон юм биш үү гэж бодогдлоо. Яг амьд сарнай шиг торт хийсэн байна лээ. Яг адилхан. Хуримын торт гэсэн бие даасан урлаг бий болсон юм биш үү?

Тээд их олон юм байна аа. Адаглаад Хуримын ордны гадаах талбайг уужим саруул, олон машины зогсоолтой, усан оргилуураас өгсүүлээдхиймэл зүлэг, хуримлагч хосыг хүлээх зуураа юу эсийг үйлдэхэв, тэр бүхэнд тохирсон үйлчилгээнүүд байвал мөн ч догь доо.

За яахав энэ санааг ингээд нэг цааснаа буулгачий. Мөнгөтэй болохоороо хүнд хэлэлгүй өөрөө барьчихна аа яадын. 

Сэтгэгдэлүүд:

1. Арима | 2009-10-30 16:06:05

Тээд их олон юм байна аа. Адаглаад Хуримын ордны гадаах талбайг уужим саруул, олон машины зогсоолтой, усан оргилуураас өгсүүлээд хиймэл зүлэг, хуримлагч хосыг хүлээх зуураа юу эсийг үйлдэхэв, тэр бүхэнд тохирсон үйлчилгээнүүд байвал мөн ч догь доо.

За яахав энэ санааг ингээд нэг цааснаа буулгачий. Мөнгөтэй болохоороо хүнд хэлэлгүй өөрөө барьчихна аа яадын.

арзаак бурзаак арсгар барсгар болчижэй кк
2. Hilde | 2009-10-30 16:13:04
Чамайг баяжиж гоё хуримын ордон барихаар нь л тэнд чинь хуримлая
3. akuta (зочин) | 2009-10-30 17:37:14
Өө заваарсын яахаара аржгар болдог байна аа
За тэр өдөр тусгай хөтөлбөрөөр угтана аа Хуримлагч хүн бүрийн хүссэн хэлбэрээр, тусгай хөтөлбөрөөр үйлчилнэ гэж нэмэхээ мартжээ
4. kafka (зочин) | 2009-10-30 18:01:56
akuta and egen irew yostoi saihan sanaa bn shuu za 2 dahi hurimiin ordnii boss bolnoo kkk... neeree tegj bgaad neg huus sorwol akuta
5. Lily | 2009-11-01 12:13:35
welcome back to Banjig. Olson yumaa hadgalj bgaarai, ordongoo barihaar chin hurimlana. LV-r ajillaj bgaam chin udahgui barih ni gej naidlaa shoo
6. p.mardai | 2009-11-01 12:26:40
хэ хэ ёстой үнэн бичиж энийг тэр хуримын ордны нөхдүүд уншдаг болоосой
7. Absolute | 2009-11-01 12:42:13
хэхэ чи ч хэн нэгэнд нь сайхан санаа өгчих шиг боллоо доо.за тэр хурим ч одоо дүүрсэн хэрэг амин хувийн юм. тэр спортын ордонг яанадаа гах гах ёооё элэг хөшлөө нтр. Үнэн алиа наасан тэр шинэ цогцолбор нь хурдан ороосой...(Хөөэ монкеи битий ашигла гэхийг чи тоохкү юма )
8. үйтэн | 2009-11-01 16:47:29
таньдаг хүн хуримаа хийсэн чэн шууд жаазалсан зургийг нь өгөөд 200,000 г нэхсэн гэсийшд. Хэн ч тэргийг захиалаагүй байдаг. Бантсандаа авсан гэнэлээ гэх мэт...
9. buka (зочин) | 2009-11-02 15:14:09
za ter hurimiin ordon ch yahaw. Neg yum asuue gej bodool bsiin yahaw ongorson ch gesen. Hamar zagatandagtai adil emegtei hunii hohnii tolgoi zagatnahaar hairtai hun n sanadag gesen unen boluu wahahaa
10. Ууудам | 2009-11-02 20:11:06
Би амьдралдаа анх удаа эгчийнхээ хуримаар энэ намар наад газар чинь орж үзсийшт. Тэгээд яаааг тань шиг санаа төрсөн. Би лав хуримаа наад заваан газар чинь хийхгүй ээээ
11. akuta (зочин) | 2009-11-03 17:07:20
kafka: Тэгий чамайг гүйцэтгэх захирлаар нь тавина аа гэсн. Хэзээ ч яах вэ Миний утас 24 цаг шдээ гэсэн.
Lily минь намайг ордон барина гэж хүлээсээр хүнтэй суухгүй буг болчих вий дээ хө.
Absolute: Хулгайлбал хулгайлна л биз. Надад өөр зөндөө business idea ба хэ хэ.

үйтэн: Хүн чинь билэг дэмбэрлээ бодоод гахайнд хийсэн баас ч хүчээр авна шдээ.

buk: Эмэгтэй хүн санахар эрэгтэй хүний юу нь, эрэгтэй хүн санахаар эмэгтэй хүний хөх нь загатнадаг юм гэхчинбилээв
Ууудам: Битгий хийгээрэй. Зун голын эрэг дээр балай авуул гоё шдээ.
12. Chimeg (зочин) | 2009-11-04 14:16:05
Заавал баяжсныхаа дараа хийх зүйл биш шүү дээ. хэдэн сэргэлэн залуус нийлээд л бүх төрлийн үйлчилгээг хийгээд өгөхөд хангалттай биш үү. бичиг баримтыг нь өөрсдөө гүйгээд хийгээд өгчихнө. хувцасыг нь тэр сэтгүүл дээрээсээ харж байгаад сонгуулаад, гэрт нь оёдолчин авч очоод хэмжээ дамжааг нь аваад оёуулаад өгчихнө. Рестораныг дуртай газар нь захиалаад, дуу хуур бүгдийг зохицуулчихна, машин тэрэг ер нь бүгд. Хүсвэл бал сарынх нь аялалыг гадаадад хийлгэчихнэ. Цогц үйлчилгээ гэдэг утгаараа эрэлт ч их ашиг ч их гарна. харин дараа нь эндээсээ олсон ашгаараа тэр том байгууламжаа бариулая л даа. Хамтрах уу? хэ хэ
13. akuta (зочин) | 2009-11-04 16:44:15
Hurimiin service deer ch hamtrahgui ee. Zugeer shuud bgaalbal bguulna aa gesen kkk
14. akuta (зочин) | 2009-11-04 16:44:46
Hurimiin service deer ch hamtrahgui ee. Zugeer shuud bgaalbal bguulna aa gesen kkk
15. Lily | 2009-11-05 05:38:19
teguul chamtai l yarii shoo
16. akuta (зочин) | 2009-11-05 10:57:40
Lilygee huleegeed bj dee
17. bolduush (зочин) | 2009-11-18 16:28:08
ee gaa min bayrlax bish baaxan nerwtjee dee, yanz ni. tegj bolku shd. Ug ni TV mv-eer garaad goe l bsii shd. Teed ta min neg ordon bariadxaarai. duu ni ter ued ni xurimaa xiine geed xoishluuljaaxaas. arasso.
18. akuta (зочин) | 2009-11-19 17:37:09
za boldkoo

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.