Өглөөний өөдрөг бодол

Өглөө охиноо хүргэж өгөөд 8.10 гэхэд ажил дээрээ гозойдог болоод байгаам. Эрт ирэхээр блог сээгий нтр эргүүлээд харин ч зүгээр юм. Өглөө босуул юу гэдэг билээ дээ.

Өглөөний ундаа уунгаа хуучин сонин гарчиглав. Миний нэг муу зуршил. Идэж байхдаа уншиж байдаг. Камертоны Эба ярилцлага өгчээ. Мань хүн газар тариалан эрхлээд, тариа будаа ургуулаад чамгүй амжилттай явж байгаам байна шдээ. Тээд урьд нь 4000 доллараар гадуур хувцас худалдаж авч байсан. Одоо чанартай л бол хаана үйлдвэрлэсэн нь нээх сонин биш болсон. Гангарахаа больсон гээд ярьжээ. Өмнө нь уншиж байсан ч өнөөдрийнх шиг сэтгэгдэл төрүүлсэнгүй. Их эрүүлжиж байгаа хүн байна гэсэн гэгээн бодол төрлөө.

90-ээд оноос хойш мөнгийг шүтсэн, эд баялгаараа уралдсан систем рүү бид орчлоо. Хан-Уулын Дэмбэрэл бол "феодализм" гэж шууд нэрлэсэн байна лээ. Хүний хөлсийг сорон мөлжигч гэж хуучин хичээл заалгаж байлаа шдээ. Ийм л хэлбэр рүү эргэлт буцалтгүй орчлоо. Эдэлж хэрэглэж байгаагаараа уралддаг, нэгнийхээ дээр гарах гэсэн явуургүй сэтгэлгээтэй болчихож. Өөрийн мэдэлгүй ийм болж байна л даа. Намайг 270 мянгаар гар утас авсныг харсан эгч маань харамсаад, халаглаад, нүд ам нь янз бүр болоод шогшроод салахгүй байсан. Та нар ямар аймаар үнэтэй юм хэрэглэдэг юм бэ гээд загнаад эхэлж байгаам биш үү. Өөрөө бол үсрээ л 20 долларын утас чүү чамай /харамлан байж гэжуагаа/ барьдаг гэнэ. Америкууд ч их прагматик л даа. Харин Монголд 8810 барьчихсан явуул ирээдүйд биш юмаа гэхэд өнөөдөр хэн ч биш болно.

Тээд Эба энгийн болоод үнэтэй юмны хойноос хөөцөлдөхөө больжээ. Мобикомоос 1 сая төгрөгөөр Блэйкберри худалдаж авсан, муу утас байна лээ гэж ярьж байна. Үнэ мөнгөний хойноос хөөцөлдсөн, нэг нэгнийхээ дээр гарах гэсэн энэ зуурдын, явцгүй, мулгуу сэтгэлгээ аажим аажмаар алга болж байгаа нь сайшаалтай юм. Залуучууд бүр жийп унахыг мөрөөддөг болж. Би ч гэсэн мөрөөддөг. Гэхдээ одоо лав биш, өөрийн хөлс хүчээ урсгаж байгаад магадгүй 20 жилийн дараа унана гэсэн бодолтой явдаг. 

Ямар ч байсан нийгэм маань бага багаар эрүүлжиж байгаам байна. Феодализмын энэ муухай өвчнөөсөө салж байгаам байна. Шар толгойтнуудад хааяа атаархдаг юм. Цэвэрхэн л бол ямар ч хамаагүй хувцас өмсчихөөд, хаана ч хамаагүй хөлөө жийгээд суучихсан байдаг. Их энгийн. Өөрт тааламжтай бол хэнд юу гэж харагдах нь сонин биш. Нэг Итали нөхөр ийм олон жийптэй нийслэл анх удаа харлаа гэж бичсэнийг манайхан ална тална гэж бөөн юм болсон доо. Эм хэдий гашуун ч эдгэрэхэд тустай л байж л дээ, одоо бодоход. Манай улс ядуу байна. Тиймээс хүнд муугаа харуулахгүй гэж гангардаг биз ээ. Удахгүй манай улс мөнгөтэй болохоор энэ муухай өвчин алга болох байх.

Нийгэм маань тусдаг өвчнөө тусаад эдгэрч л байгаам байна. Сүүлийн үед хүмүүс жаахан мөнгөтэй болоод эрүүл мэндийн сонин, сэтгүүл их захиалдаг болж. Нийгэмд эрүүл хүн хэрэгтэй биз ээ. Хоолны нэвтрүүлэг, ДВД, СД, сонин их захиалж, худалдаж авч уншдаг болж. Гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаардаг болж. Энэ бол бас л нэг гэрэл гэгээтэй илааршил юм даа гэж.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. bi_banjig | 2009-10-01 09:52:58
нээрээ өглөөний гэгээлэг сайхан мэдээ байна... баярлалаа,
би ч гэсэн эхнэр хүүхдүүдээ хүргэж өгөөд л албатай ч албагүй ч өглөө эрт ажилдаа ирчихээр ганц нэг блог уншиж амжих юм...
2. Эмбий | 2009-10-01 10:00:56
Шинэ өглөөний мэнд
3. Lily | 2009-10-01 10:17:08
ter utasnaas iluu unetei yu avsan ain, hehe ... mongol orosuud ichmeer materiallag, tohiruulj taaruulj bgaa ni ch sonin
4. oldoshaksli | 2009-10-01 10:24:11
Энэ бол бас л нэг гэрэл гэгээтэй илааршил юм даа
5. Ууудам | 2009-10-01 11:15:26
Эба харин манайхаар хэд хэдэн удаа эргэлдээд байхаар нь гайхаад байлаа. Дараа мань хүн сайдын хажууд тариан талбай дээр зогсч байсан шүү. Би 20 утас барьдаг эрүүл бэээээз ккккк
6. үйтэн | 2009-10-01 12:24:51
Тэр ч үнэн байх шүү гэснээс би аймар эрүүл хүн байшд тэгүүл ккк
7. akuta (зочин) | 2009-10-01 15:05:36
mongol orosuud ichmeer materiallag гэдэг үнэн байх шөө.
үйтэн ээмээр эрүүл гэсээн кккк
8. kafka (зочин) | 2009-10-02 11:52:47
Ilaarshij bgaa niigemdee amidrah saihan daa
9. *САЙХАН САНАА* | 2009-10-02 11:58:06
тийм шүү. би хүртэл сахараа багасгаж сүү тарганд мөнгөө үрээд байхад чин.. гэснээс.. тэр ЭБА мундаг байгаам шүү...
10. akuta (зочин) | 2009-10-02 17:58:22
Бүгдээрээ биеэ бодоод урт наслаад олон сайхан зүйлийн гэрч болоорой гэжуагаа
11. just began (зочин) | 2009-10-04 11:37:03
zugeer l uurt heregtei gej uzvel ter ni hereglee boldog bolj ehlej bna aa bid... tuunees hunii hereglej bgaag harj duuraij ursulduj heregleh ni utgagui... urid ch tiim l baisan l daa. odoo bol chinii heleed bgaa eruuljih gedeg ni iluu boloo yu daa...
12. tungaamnh | 2009-10-04 11:42:35
та их гоё бичжээ...залуучуудын сэтгэхүй бага багаар аажмаар эрүлжиж байгаа
би итгэдэг
13. akuta (зочин) | 2009-10-05 09:08:10
та их гоё бичжээ гэдэг бол урам юмаа гэж
14. SSunday | 2009-10-05 09:23:02
Овоо доо, хүмүүсийн сэтгэлгээ эрүүлжиж эхэлж байгаа нь ёстой өглөөний өөдрөг мэдээлэл байлаа.
Хүмүүс бидний хамгийн гол гоёл уул нь элдэв өвчин эмгэггүй эрүүл чийрэг бие махбод маань л юм шүү дээ.
15. chimgeeitgel | 2009-10-05 17:17:37
тийм шүү зохистой хэрэглээ гэж нэг юм байдаг даа.
одоо нэг үеэ бодвол өөр болж байгаа нь сайн хэрэг.
16. nana (зочин) | 2009-10-10 13:07:47
nice bichleg bna. hund muugaa haruulahgui gej gangardag gej yaduu huniii setgel zuig sain olj harjee.

ter ni bas nogoo talaar yaduuraltai temtsej bgaa arga helber ni yum, yaduuraltai temtsej bgaa arga ni hurtel yaduu setgelgeen deer suurisan arga grj snagddagiin.

anh udaagaa orj irjiin, nice blog bna, IKH TAALAGDJIIIN, shashinjnaa gedeg bichleg chen, shashin, suseg bishreliin tuhai sanaa chen ikh taalagdlaa, BUddiin shashnii asar tom neg zutgelten helsen baidag:
YOUR MIND IS YOUR RELIGION geed.
harin ter geronim?-iin bichsenchlen (sorry bi yumiig ug usegchlen togtooj chaddag hun bish barimjaagaar l amidardag hun bgaen) shashnii tuhai bichihdee sur sur sudar nom unshaad baih hereg ogt bhgui gej bi boddog, materiallagt het shutsen, inner wisdom dutuu humuus l zeeldmel medleg, gadaad yumst sujirdeg.
17. akuta (зочин) | 2009-10-10 16:51:02
nana: Хай Эргэж тойрч л байгаарай хө
18. Lily | 2009-10-12 10:10:56
hun shig bichleg orulj baisnaa bas algaa, manaihaar orj savaarai minii savsan duund
19. Арима | 2009-10-13 11:54:17
бултаараа илаарших болтугай гэж.
20. Эзра Паунд | 2009-10-13 21:50:29
ерөөе
21. hawks | 2009-10-22 18:54:31
ах хаачаавээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.