Жилийн өмнө ийм нэг нэртэй нийтлэл бичиж "Зууны мэдээ" сонинд нийтлүүлснийг "Оллоо" дээр тавьсанд уншигчдын дунд өргөн хэлэлцүүлэг өрнөж, олон сайхан санал шүүмжлэл ирж, олон зуун сээгий ирж урам орж байсныг блог дээрээ тавьж байсан. Энэ нийтлэлийнхээ хоёр дахь хэсгийг бичий гэж өнөөдөр гэнэтхэн шийдлээ гэж.
Монголд амьдрах сайхан байна аа. Бас сонирхолтой. Би сүүлийн үед ийм нэг үгэнд дуртай болоод байгаа.
Амьдрал хэцүү байна гээд бусад шиг гадаад руу гарч боолын хөдөлмөр эрхлэхгүй ээ. Хэзээ нэгэн цагт монголчууд Америк мэтийн одоодоо виз нь хатуу байгаа орнууд руу чөлөөтэй зорчдог болно. Тэр цагийг бид үзнэ. Тэр үед харин гадагшаа гарч амьдарч магадгүй юм. Эх оронч царайлаад, эх орноо хөгжүүлэх гэж коммун царайлаад энд байгаад байгаа юм биш /маний хөгжүүлдэг ч гэж юу байхав, мөрөөрөө хүнд дараа болохгүй амьдарч байвал болоо/, Монголд амьдрах сайхан, сонирхолтой байна. гэж.
Утаатай ч гэсэн Улаанбаатар минь, унгастай ч гэсэн хөнжил минь гэсн гах гах.
Дуучин Лхагваа хоёр дахиа алдаж хүн дайрч амийг нь хөнөөлөө. Хийморь нь үхсэн хүн ийм байдаг юм байх даа гэж хэн хүнгүй харамсан халагласан. Түүний өмгөөлөгчөөр эрүүгийн шилдэг өмгөөлөгчдийн нэг Оюунчимэг ажиллаж байгаа. Ойрмогхоноос Лхагваа машинаараа хүн дайраагүй, нас барах төөрөгтэй хүн өөрөө ирж машиныг нь мөргөөд бурхны оронд очсон тухай хамтлагийн гишүүд улайм цайм ярьдаг боллоо. Өөрөө ирж мөргөөд /камиказэ байна л даа/ амиа хорлосон учраас Харанга хамтлагийн тоглолт болдгоороо болно, удахгүй гурван өдөр бут авна гэж байна. Монголоос өөр хаана, ямар ч оронд машинд мөргүүлсэн хүний хохь болно гэж байхгүй шүү. Тиймээс Монголд сонирхолтой юм их байна даа. Чукагийн ярьснаар "амиа золиослогч" Харангын улаан фэн байжээ. Лхагвааг өршөөлөөр суллагдлаа гэдгийг дуулаад баярласандаа архи уусан гэсэн. Тэгээд тоглолтыг нь үзэж, улмаар Лхагваагийн машинаас адис авах гэж мөргөөд, хэт чанга мөргөснөөс болж, амиа алджээ дээ янз нь. Лхагваа хууль сайн хэрэгждэг Америк, Японд машин барьж яваагүй нь яамай. Хэрэв тэгсэн бол хэргийн маргаашаас батлан даалтанд гарч явах нь бүү хэл шууд ачигдах байсан байна. Монгол улс ийм л сайхан ардчилсан оронд доо.
Авто замын газрын дарга Од гэж нөхөр ярьж байна аа. Хотын замыг засахад 500 сая доллар хэрэгтэй гэнэ. Жилд 50 сая доллар зарцуулаад байвал арван жилийн дараа хотын зам саяхан зассан төв зам шиг сайхан болно гэнэ ээ. Машинтай олон хүн үүнийг сонсоод харамссан байх. Нүх тоолж явах нь юун Шумайхер, юун Хамилтон шүү дээ.
Мянганбаяр гэж алт ухсан нөхөр байна. Энэ хүний талаар хүмс баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаа байхгүй гэдэг. Би бол гүү шүү, хэлж л байх хэрэгтэй гэж боддог. Хүн хэлэхээс нааш гэдэг. Энэ хүн бол азаар алт олоод тээд жаахан баяжсан хүн. Харин тэр хүүхэн шуухан, мисс зисс бол ёстой надад хамаа байхгүй. Харин олсон жаахан алтаа Солонгосын казинод хэдэн зуун мянгаар нь тушаадагт үнэхээр дургүй хүрч явдаг. Тэгсэн хэрнээ ажилчдынхаа цалинг заримдаа тавьж чадахгүйд хүрдэг. Хамаг машин техникээ авто ломбарданд тавьчихсан. /Уран гангийн хашаанд очоод үзээрэй./ Жилд 5-6 тонн алт олдог юм шиг байна лээ. Нэг тонн алт өнгөрсөн жилийн дунджаар 30 сая доллар. Жилдээ энэ хүн 150-180 сая доллар олдог юм байна. За үүнийхээ ашиг гэж багаар бодоход 20 сая нь /30 сая нь зугаа цэнгэлд явдаг байх/ Солонгосын казинод баталгаатай орж байх шиг байна. Манай найз энэ хүний шадар хүн болсон. Би ганцхан юм хэлсэн. Наад хүн чинь хүүхэн шуухан, зугаа цэнгэл хөөсөн хөнгөн хүнээр нийгэмд харагддаг. Бүтээлч, бүтээн байгуулагч болгож нийгэмд харагдуулах юм бол нэр хүнд нь өснө гэж. Мань нөхөр мянга хичээгээд яах билээ. Солонгосоос хурган дарга нар луугаа "Маргааш гэхэд сая доллар шилжүүл" гэж утасдаж байна гэсэн. Ийм нэг Монголд нэмэргүй, амиа бодсон юмнууд хаа сайгүй л байдаг байх. Нийгмийн жишиг болгоод, Мянгаа гэж авгайлдаг газар манайхаас өөр байхгүй байх. Бусад газарт бол нийгмээрээ жигших байсан байх. Тэгэхээр Монголд амьдрах сайхан байгаа биз дээ.
Найзын ах нь татварын асуудалд орлоо. Шүүх хурал нь болоод татвараа нуусан гэдэг нь нотлогдоод төлбөр төлөх ялд уналаа даа. Манай бүх компаниуд хоёр баланстай юм чинь. Тэгсэн манай УИХ-ын "эрхэм" гишүүд татварын өршөөлийн хууль санаачилж, "Шиндлерийн бүртгэл"-ийн харгис шоронгийн дарга "Би чамайг өршөөж байна" гэдэг шиг хуугаар нь өршөөлөө. Өршөөдөг жишиг дэлхийд байдаг гэнэ ээ. Өрөнд орсон компанийн захирлуудын уулзалт болжээ, сүүлд нь сонсохнээ. Тэд УИХ-д байгаа гишүүдээр дамжуулж, ийм нэгэн хууль санаачилж хэрэгжүүлий, бонусыг нь өгөхөөр ярилцжээ. 100 сая төгрөгийн татварын өртэй, өр нь өт болгох гээд байгаа захирал авлигад 20 саяыг шидсэнээр асуудал нааштай шийдэгдлээ. 100-г өгсөнд оруул 20-ыг өгсөн нь хэзээд хямд шүү дээ. Монголд амьдрах ийм сайхан.
Баахан дарвисан нөхөд виски ууж, намын байр шатааж, урлагийн үнэлж баршгүй эд зүйлийг шатааж, тоносон. За энэ талаар бүгд залхтал сонсож байгаа. Бүгдийг нь өршөөсөн. Бүгд наранд гарсан. Манай төр ийм энэрэнгүй. Ийм оронд хүн амьдрах гэж тэмүүлэлгүй яахав дээ.
Хэрэв би хүсүүл жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлаж, эрээ цээргүй орилж чадуул төрийн бодлого шийдвэрт нөлөөлж, хуулийг хүссэн үедээ өөрчилж чадна гэдгээ мэднэ. Монголоос өөр хаана ч ийм юм байхгүй гэдгийг баталгаатай хэлж чадна. Баасан гэдэг авгай түрээсэлж байсан байраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж өг гээд хэвтчихсэн. Одоо болтол энэ байр хотын төвд балгас болоод байж байна. Түүх соёлын өв гэж шаагаад байгаамаа бас. Тэгсэн хэрнээ өөрөө өмчлөх гээд дайраад байдаг. Нэг хүний үгээр Хотын захиргаа нь шийдвэрээ өөрчлөө л, балгасаа жуулчдад үзмэр болгож харуулаа л. Гүү ээ мөн сайхан хэрэг шүү.
Монголд ийм л учраас би хайртай, дуртай байдаг юм даа. Өөр оронд бол энэ бүх эрх маань хязгаарлагдаад би гэж хүн гунисандаа үхэх байсан байх.
Ямар их хувь заяагаар эзэн нь болж төрөв өө би ла ла ла.

Сэтгэгдэлүүд:
lover_girl: Болно шдээ. Би мөнгө яаж босгох аргыг нь мэднэ. Намайг дагавал даарахгүй гах гах.
zorigt_8: Аймаар магтсанд баярлалаа гэж.
AlexT: Бачуурал хөндсөн бол яамай даа гэж.
Хар тамхи зарж цөм баяжиж аваад баригдлаа гэхэд засгийн хоолыг 2-хон жил хүртээд гараад ирнэ.
Сайхан шүү миний Монгол.
Мэргэжлийн хяналтад танилтай бол хор ч байсан хоол гэсэн дүгнэлт гаргуулаад шинжилгээний бичиг авчихна.
Хугацаа нь дууссан барааныхаа ярликийг солиод наачихна.
Бүр болохгүй бол өөрсдөө шинжилгээний бичгээ хийгээд авчихна.
Их сургуулийн дипломыг зах дээрээс худалдаад авчихна.
Сайхан шүү миний Монгол.
Geronim: ха ха тийм дээ
kafka: Тийм байна. Хоосон зай хорин хүний хоолыг... буудчлаа гах гах
elcarim: Эрээний зуугийн хүүхнээс хямд байна тэ ха ха.
Сэтгэгдэл үлдээх: