Өөрийгөө бүх юманд бэлэн гэж бодож явсан чинь

Өчдөр өглөө сэртэл баруун гар даагддаггүйм даа. Дээш өргөж болдоггүй. Гар бүрэн тэнийдэггүй. Шархирч өвдөөд. Машин бариад явсан цонхоо хааж чаддаггүй, жинхэнэ амьтан боллоо доо хөөрхий. Хүмсээс асуувал цөс чинь өвджээ гэлээ. Элэг өвдсөн гэвэл гайхаад байх юу байхав, цөс гэхээр шинэ сэргэг сонстоод юу билээ, яалаа гээд бодлоо.

Би уг нь өөрийгөө бүх юманд бэлэн гэж боддог. Надад юу ч тохиолдсон ажрахгүй гэж боддог. Би гаргүй болчихож магад. Нүдгүй болчиж магад. Хөлөө хугалж магад. Надад юу ч тохиолдсон сэтгэл санаагаар өөдрөг байж, даваад гарна гэж боддог байлаа. Гэсэн тийм биш юмаа. Баруун гар маань "ажиллаагаагүй" болсон чинь нээх сонин болоод. Баруун гаргүй нэг нөхөр хоёр гартай хүмүүстэй уралдаж, зангиагаа хамгийн хурдан зүүж байсан тохиолдлыг саналаа. Сэтгэлийн их тэвчээр шүү. Их дадлага хэрэгтэй юм байна даа гэж бодлоо. Би бэлэн биш ажээ. Сэтгэлээр унаагүй ээ. Гэхдээ ийм тохиолдолд яахав гээд бодсон чинь сэтгэл санааны хувьд бэлэн биш байсан, өмнө нь бодож байсан маань бас л дутуу боловсорсон байжээ гэж дүгнээд. Тээд яалаа ийлээ гээд бодлоо.

Хурц, өөх тостой хоол идэхээр цөс өвддөг аж. /103.мн-ээс будаа идсийн/ Багадаа өөх тостой хоолонд дургүй байлаа. Гэвч томрох тусам дуртай болоод, хааяа өөхтэй мах огтолмоор идмээр санагддаг, бүр дуртай болчихоод байгаам. Өмнөх өдөр нь хонины сүүл холестирингүй гээд хоёр том хэрчмийг гоймонгоор хачирлаад нульж орхисон, тэр бодогдлоо. Хурц гэдэгт би гэдэг хүн халуун ногоонд нугасгүй хүн. Биенд их сайн гэж боддог. Сүүлийн үед кореа гүчүжан халбага халбагаар хоолондоо хийж идээд байсан. Энэ маань болдоггүйм байна аа. Өчдөр эгчээсээ асуулаа. "Солонгосчууд халуун ногоо идээд яадаг ч гүй биз дээ" гэсэн "Тэр их чийгэн дунд халуун ногоон идэхгүй бол үхнэ шдээ. Монгол бол сэрүүн хуурай болохгүй"...

За би ч хүн болох болоогүйм л байна дөө. Кореа нартай аймаар "барьцаад" идээд байсан монголчуудад таардаггүйм байна л даа цэг.

Цөс нь элгэнд боловсордог өвөрмөц шингэн бөгөөд өөх тосны шингэцийг сайжруулж, гэдсээр хоол дамжих хөдөлгөөнийг идэвхжүүлдэг чухал эрхтэн юм байна аа. Тэгсэн би энэ эрхтнээ хайрлалгүй халуун ногоо, перц, хот чинжүү, өөх тосоор бөмбөгдөөд цөсний цоргоны даралтаа нэмэгдүүлж, хөөрхий минь бяцхан нүхээр чихэлдэж орох гэж миегнээд, тээд намайгаа өвтгөсөн байна шүү дээ. Хэд хоногоос баруун хавирга орчмоор мэнэрч битүү өвдөөд, хүчтэй хатгуулаад байсан юм. Мэдэхгүй л наагаад байсан байна. Хөөрхий минь намайг эмчид яаралтай оч гээд хатгуулаад байсын байна л даа. Мань хэнэггүй гар мэдэхгүй л яваад байсын байна. Бас л хүн болох болоогүй л байна даа. Гэхдээ эмчид очиж болоогүй ээ гэж байгаа.

Миний төрсөн ганц эгч Америкт эмчээр саяхан төгссөн ухаантай. Мань хүний ярьдаг ганц юм нь зөв хооллолт. Хоёр жилийн өмнө ирчихээд биднийг өөх тостой юм их идлээ гэж зэмлээд. Бид нар болохоор "Хүйтэн сэрүүн Монголд өөх тостой юм идэхгүй бол маргааш чад хийнэ шдээ" гэж өөрсдийгөө зөвтгөөд. Манай ээж гэдэг хүн аавд хийж өгсөөр байгаад сурчихсан, аймаар өөх тос тогоо дүүрэн хийнэ шүү дээ.

Монголчууд ер нь өөх тостой хоол их иддэг. Хоолны дээж гэж хамаг тосоо аав нарын аяганд хийж өгдөг. Би үхэхээр чи үх гэжаагаам шиг хамаг өөх тосоо аавдаа идүүлсээр байгаад хамгийн түрүүнд бурхны оронд явуулчихдаг хүмүүс дээ. Тээд үүнийгээ хоолны дээжийг гэрийн эзэнд өх ёстой гэж хаацайлахыг нь яана. Бодох л асуудал.

Манай нэг найз байна. Аймаар өөх тостой хоол иднэ. Өөх тос ихтэй юм идэхгүй бол хоол идсэн болдоггүй гэж байгаа. Эхнэр нь хоолондоо аль болох өөх тос их хийнэ. Гэр бүлээрээ иднэ. Гэр бүлээрээ амиа хорлож байна гэсэн үг үү дээ энэ чинь. Тээд мань нөхөр зүрх муутай. Үе үе чад хийчих гээд маниусаа айлгана. Эмлэгт хэвтээд онош нь тодрохгүй. Тэгсэн манай эгч хэлж байна аа. Өөх тос их идэхээр судасны хананд өөх тос нь хуримтлагдаад, цус түүгээр нь гүйх гэж муур хулгана шиг юм болоод, тэрнээсээ болж хямралд ордог юм байна л даа. Цусны гүйх ёстой зам дээр том том өөх хэвтчихээд "Энэ нарийн замаар явуул яв. Явахгүй гэв болих л гүй юу" гээд хэвтчихээр зүрхэнд очиж цусаа шахах гэж байгаа цус маань "Жаахан зай гаргаад өг л дөө. Бид нар чөлөөтэй гүйж чадахгүй байна шдээ" гээд хөөрхийс их зовдын байна гэсн.

Эгчийн маань мантра болтол сургадаг зүйл бол эрүүл хооллолт. Зөв, зохистой хооллобол өвдөхгүй, өвдсөн ч хоолоор эмчилж болно гэж сургана аа. Монголчуудад энэ талын мэдлэг ер нь бол байхгүйтэй адил. Сүүлийн жилүүдэд манайхан энэ талаар жаахан ажил хийж эхэлж байна. Мөнгөтэй болсон хэд нь эрүүл мэнддээ мөнгө зардаг болоод байна.

Би гэж хүн 95 хүрнэ гэж шоонд буугаад байгаам ккк. Хүмсийн хэлдгээр баасаа идсэн өвгөн ч болохгүй ээ зүгээр. Цай ууж хууч хөөрсөн өвгөн ч болохгүй. /би цайсаг бус уссаг хүн гэсн хэ хэ/ Аймаар шар сэмжилсэн өвгөн болж харин магадгүй юм кккк. Тэгэхээр хөгширсөн хойноо ямар баймаар байна, одооноос тэгж үйлд гэдэгчлэн одооноос л зөв зохистой хооллолт, биеийн тамир нтрээр хичээллэж баймаар юм уу даа. Нэг өдөр бүтчихгүй ч байнга бодож, бага багаар дадлагажуулж байвал болох байх аа гэж боджийно. Та нар юу гэж бодож байна?

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

<!-- /* Font Definitions */ @font-face {font-family:"Cambria Math"; panose-1:2 4 5 3 5 4 6 3 2 4; mso-font-charset:0; mso-generic-font-family:roman; mso-font-pitch:variable; mso-font-signature:-1610611985 1107304683 0 0 159 0;} @font-face {font-family:Calibri; panose-1:2 15 5 2 2 2 4 3 2 4; mso-font-charset:0; mso-generic-font-family:swiss; mso-font-pitch:variable; mso-font-signature:-1610611985 1073750139 0 0 159 0;} @font-face {font-family:"Arial Mon"; panose-1:2 11 5 0 0 0 0 0 0 0; mso-font-charset:0; mso-generic-font-family:swiss; mso-font-pitch:variable; mso-font-signature:515 0 0 0 5 0;} /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-unhide:no; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-margin-top-alt:auto; margin-right:0mm; mso-margin-bottom-alt:auto; margin-left:0mm; mso-line-height-alt:1.0pt; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:Calibri; mso-fareast-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} .MsoChpDefault {mso-style-type:export-only; mso-default-props:yes; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:Calibri; mso-fareast-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} .MsoPapDefault {mso-style-type:export-only; mso-margin-top-alt:auto; mso-margin-bottom-alt:auto; mso-line-height-alt:1.0pt;} @page Section1 {size:612.0pt 792.0pt; margin:72.0pt 72.0pt 72.0pt 72.0pt; mso-header-margin:36.0pt; mso-footer-margin:36.0pt; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} -->

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. үйтэн | 2009-09-04 10:38:38
хөгширсөн хойно чинь таарахгүйм шүү ккк
2. bulgaaka (зочин) | 2009-09-04 10:41:35
kkk. unuudruus zuv xoolloj exlexiig zuvlie
3. акута (зочин) | 2009-09-04 10:43:16
Давахгүй гэсэн даваагаараа гурав давна даа Үйтэн минь гэсн хэ хэ
За булгаа мисс ээ хичээе гэсн
4. Ууудам | 2009-09-04 10:43:36
Мэдмээр юм байна
5. Namara (зочин) | 2009-09-04 10:54:10
ай хэлээд яахав, эрүүл хүнс зөв хооллолт ч тун чухаг даа. Даанчиг надаас болон нийгмээс шалтгаалах олон хүчин зүйлээс болоод тэр бүр зөв хооллоод явж чадахгүй юмаа
6. акута (зочин) | 2009-09-04 10:55:04
Мэдмээр юм байна аа. Мэдэхгүй нэгэндээ хэлмээр юм байна гэсн.
7. Lily | 2009-09-04 11:01:59
sainuu, manaid eruul mendiin uridchilan serguiileh gdg hamgiin tom niitiin heregleenii yum ni hugjuugui l dee. Emch emneleg geheer ali hediin ih zasvart oroh bsond n' l uilshildegiim shigee.
8. *САЙХАН САНАА* | 2009-09-04 11:28:40
хэхэхэ.. гээв гэнэт өвлөхөөрөө мар цухаардаг уу...

би ч гэсэн ханиад хүрээд эдгээхгйү уушгиа өвдөөжил байсан цагтаа...

өвчин гэдэг идгэнээ хө..
9. *САЙХАН САНАА* | 2009-09-04 11:30:01
юу вээ.. өвдөхөөрөө майр ухаардаг уу гэж уншаараа.. тэр доор юун байхан үсэг тоонууд уу
10. kafka | 2009-09-04 11:30:20
neeree mednmeer yum ... tsugiig ni hagalgaa hiigeed awchdag gesen...
11. kafka | 2009-09-04 11:31:17
gehdee gaigui bailgui dee hoo... yaawal gj
12. Монгол Зон | 2009-09-04 11:34:11
зурсан зурлага, хувь заяа л мэднэ ш дээ, энэ бол шашин биш шүү хүүхээ.
13. bolorka83 | 2009-09-04 11:37:47
tuhailbal hyatad l gehed holij idej bolohgui horiotoi zuils geed engiin jor bdag , teren dotor tsagaan budaag sholtei idej bolohgui gsn utga bdag yum , tegehed maniad budaatai sholtei hool iddeg ,
ingeed bodohod bidend bas zob hoolloj surahad medeh zuil ih bii shuu,
14. hawks | 2009-09-04 12:06:39
tsosoo saiahn ugaah heregtei
15. Hilde | 2009-09-04 12:23:07
өөх тосноос гадна архины төрлийн ундаа бас бага хэрэглэх хэрэгтэй байхаа ...
16. акута (зочин) | 2009-09-04 14:16:57
Lily: Сайн уу хө. Нөгөө чиний хийнэ гээд байсан Эрүүл монгол хөтөлбөр чинь яасан бэ? Хоёр аймгийг шинжилгээнд хамруулсан чинь нэгнээс нь хоёр ДОХ гарсан гэсэн шдээ хө. Бусдыг нь яах гээд байгаа хүүхэн бэ?
*САЙХАН САНАА*: Харин тийм ээ. Хүн хэлэхээс нааш гэдэг шиг юм боллоо.
kafka: Түй түй. Хагалгаа холуур байг. Шийдвэрлэж болохгүй асуудал гэж байхгүй болсон цагт мэснээс өөр арга байгаа байлгүй дээ.
ЧаБу: Санал нэг байна аа.
bolorka83: Харш хүнс гэж номыг саяхан Эдмон гаргасан тухай уншиж байсан. Бид бол хоол биш хор иддийн биш үү? Химийнхээ урвалаар хоорондоо эсрэгцдэг хүнс нэг дор хусаад байдын байна лээшдээ. Жишээ нь, өргөст хэмх, улаан лооль. Нэг нь С витаминтай, нөгөө нь С-г задалдаг гэх мэт. Өөр зөндөө юм байдын билээ дээ. Ер нь мах, сүү хоёр эсрэгцдэг үү? будаатай цай?
hawks: Бүүр болохгүй бол тэгнэ ээ хөгшөөн. Өчдөр магнисулфат гэдэг юм уугаад баахан туулгасан. Өнөөдрөөс гайгүй болчлоо.
Hilde: Ий яана аа Хайлд минь Наадах чинь эмзэг цэг шдээ гэсн
17. Geronimo (зочин) | 2009-09-04 14:23:46
Zovlon negtei hun bainaa. Huursan sharsan hoonoos ali boloh tatgalzah heregtei yum shig baigaa yum. Tseej ruugee hund yumaar tunshuulchihsen yum shig baruun tal daagdahgui hetsuu shuu.
18. акута (зочин) | 2009-09-04 14:44:32
Зовлон адил юм байна хө
19. aamur | 2009-09-04 16:22:13
Ug ni zub khooollolt khetsuu bish l dee. Manaikh khuns muuch gelee sain ni bas baidag. Bi ch bas buruu khoololdog l khun. Khun er ni tegeed zaaval uur deeree irj baij neg oilgodog yum shig baigaa yum bi tegej l bodoj bna.
Miniikh bas ue ue uvddug yum kkk. dan gants zus bish gene lee shuu.
20. hawks | 2009-09-04 17:24:15
shar suugeer ugaa
tegeed zugeer bolno
gehdee chuluutai bol ugaaval chad hiideg gesen
21. abcd (зочин) | 2009-09-05 16:24:30
Би Акутаг эмэгтэй гэж бодсон шд,ккк )

За тэгээд ийм сайхан сайхан юм ярьж байгаад жоохон зүгээр болонгуут нь хаяад,мартаад наав.

Сайн шиг эмчлүүлж,зөв хооллолтын горимд шилжинэ байгаа гсн
22. акута (зочин) | 2009-09-07 08:38:32
aamur: Чи ч гэсэн биеэ бодоорой хө.
hawks: Магнисулфат гэдгээр туулгаад тээд маргааш нь зүгээр болсон. Урхаг байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй байх өө гэсн.
abcd: боовтой хүнийг боовгүй болгоод байгаарай ккк
23. Style_s | 2009-09-11 18:20:39
hi nzaa.
24. akuta (зочин) | 2009-09-12 11:47:11
Hi style
25. Geronimo | 2009-09-16 14:50:40
Haluun nogoo ih ideh chini turuu bulchirhaind muu gesen shuu.
26. lover_girl | 2009-09-16 14:58:09
Minii baruun gar bas orgoh geheer morniihoo ueer ovdood bh um yanaa tsos um bhdaa
27. akuta (зочин) | 2009-09-16 15:13:41
Geronimo: Аа тийм бий вий
lover_girl: Үзүүлээрэй хө. Над шиг үзүүлэхгүй яваад байж болохгүй шөө.
28. bomberder | 2009-09-16 15:20:45
za da ideed uugaad yavj l baiya chabu agagyn heldegeer zurag ni taarval hezee ch chad hiine sh dee tegj undur nasalj uuriiguu ardahaa zovoogod ch yaahyn bilee
29. akuta (зочин) | 2009-09-16 15:43:44
өөрийн бодол өөртөө зөв өө
30. apabst | 2009-09-16 16:00:53
зөв хооллож сурах ч хэрэгтэй л дээ. Гэхдээ дандаа баримтлана гэдэг жоохон хэцүү л дээ...
31. акута (зочин) | 2009-09-16 16:02:03
Дандаа барина гэдэг залуус бидний хувьд ёстой худлаа. Санал нэг байна. Гэхдээ хичээж байтал болох байх аа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.