Өнөөдөр нэг ийм сэдэв хөндөхөөр шийдлээ. Ажилдаа эрт ирсэн биш нэт жаахан ухаж байгаад энэ хэдэн бичлэгийг оллоо. Тээд үзлээ. 
Монголд үндэсэрхэг үзэлтнүүд хэрэгтэй юу? Хэрэгтэй гэвэл яагаад? Монголд шоргоолж шиг үржээд байгаа хятад, солонгосчуудыг гаргаж чадах хүч Даяар монгол, Хөх Монгол бүлгэмүүдэд байгаа юу?
Манай хоёр найз Москвад арав гаруй жил болсон. 2004 онд эргэж ирсэн. Нацистууд хөл газар гишгүүлэхгүй хэцүү байсан учраас хүн зүдрэхээр нутгаа гэгчээр эргэж иржээ. Метронд дайралдах хамгийн хэцүү байдаг гэсэн. Тэд нар хар арьстнууд, хятадууд, еврей нарыг үзэн яддаг, зүгээр л алах хэрэгтэй гэж үздэг учраас метроны зам руу түлхэж амь насыг нь хөнөөх, зодох асуудал байнга гаргадаг аж. Найз нарын маань ярьснаар Оросын Засгийн газар гэх үү дээ /Төрийн бодлого/ үндэсэрхэг үзэлтнүүдээ дэмждэг гэж байгаа. Цагаачлалын албанд зарах их мөнгийг эдгээр мулзан толгойтнуудад өгөх нь илүү зардал багатай, үр дүнтэй байдаг юм байна л даа.
Монголд хэрэгтэй юу? Би сайн хэлж мэдэхгүй байна. Хөвсгөлд 2000 гаруй нинжа алт ухах нэрээр газар сэндийлж байна. Цагдаагийн албан 14 гэл үү 17 удаа хөөгөөд дийлэхгүй байна гэсэн. Энэ тохиолдолд эдгээр нөхөд төрийн ажлыг өөрсдийн хүчээр хийж дөнгөдөг юм байна л даа. Зүгээр жишээ авсан юм шүү. Энэ талаарх бодлоо бичээрэй.
Хагас цэрэгжилтийн байдалтай, өөрсдийн бүлгэм, туг, тунхаг, үзэл санаатай. Хувцаслалт, имиж нтр нь жаахан аймаар. Жаахан хүнэлэг бус юм даа. Антифа гэж эднийг эсэргүүцдэг хөдөлгөөн ч байдаг юм байна.

Сэтгэгдэлүүд:
baih heregtei. harin huuliinhan dotoroo har hairtsagnii bodlogo barial, hediid yaj darahaa l meddeg baih heregtei baih.
сайны хажуугаар саар гэдэг шиг..
Бодит жишээ 2: 7 сарын 1нд анархистууд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсрүү халдахаар завдсан. Тэнд ердөө хэдэн эмэгтэй цагдаа л байсан. Тэднийг хэн хамгаалсан бэ? Нөгөө хүний нүдэнд хөгцтэй хар толгойнууд буюу Даяар Монгол, Хөх Монголын залуус л хамгаалсан шдээ. Хэрвээ хамгаалаагүй бол тэнд байсан хэргийн материалууд алга болсон бол гэж бодоод үздээ.
Бодит жишээ 3: Монгол улсын мэргэжлийн хяналтын журамд зааснаар бол Монгол улсад бүхий л хаягжилт зөвхөн Монгол хэл байх ёстой гэж заасан байдгийм. Гэтэл гэрээсээ гараад хараарай бөөн солонгос, хятад ханзан дунд бид амьдар ч байгаа шд. Энэ хэрэгждэггүй журмыг хэн биелүүлэх гэж оролдсон юм бэ? Нөгөө л муу хэд чинь шд. Бид Монголд байгаагаа гэдгээ ядаж жаахан ч гэсэн мэдрэх гэсэндээ тэр.
Би неофашист биш дээрх 2 бүлгэмийн гишүүн ч биш. Гэхдээ би тэднийг дэмждэг юм. Неофашист гэдэг утгаар нь биш зөвхөн бодитоор хийж буй ажлуудыг нь дэмждэг юм. Тэд худлаа ярьдаггүй. Хэн нэгэн эрх мэдэлтний нурууг мааждаггүй юм шиг санагддаг. Тэгдэг байсан ч тэд альваа асуудалд зөвхөн санаа нь зовж зурагтаар яриад байдаггүй бодитоор санаа тавьдаг.
Энийг би нийтлэл болгоноо. Дэлгэрэнгүй www.alextumee.wordpress.com
Энэ нь ч зөв гэж би боддог.
Монголд ч энэ жишгээр байхгүй бол хужаа нарай арай дэндлээ ш дээ. Зүүн аймгуудад малчин айлд хүргэн ороод суучихсан хужаа хүртэл байдаг гэж сонссон юм байна.
Сэтгэгдэл үлдээх: