Кортасарын "Эзлэгдсэн байшин" гэдэг өгүүллэг байдгийг манай блогчид уншсан байх. Орчин үед их моодонд ороод байгаа зохиолч, зохиол юм гэнэ лээ. Бүр ном нь хүртэл гарсан байгаа. Тэр дотор "Эзлэгдсэн байшин" гэдэг өгүүллэг байдаг. Нэг нөхөр гэр дотроо байж байгаад энэ өрөөнд амьдарч болохгүй боллоо, нөгөө өрөөндөө орий, нөгөө өрөөнд орсон хойноо энд бас ирчиж өөр бас нэг өрөөнд орий гээд. Ингэж явсаар байгаад гэрээсээ дайжихаас өөр аргагүй болдог. Өгүүллэг ингээ л дуусдаг. Уншигчдын хувьд /миний хувьд гэвэл зохино/ яг юунд шахагдаж гэрээсээ хөөгдөж байгаа нь асуултын тэмдэг хэвээр үлдэж байгаам? Энд тэнд нь янз бүрийн түлхүүр байна уу гүй юу гэж дахин дахин эргүүлж үзсэн алгоо. Жоом ч гэрээс нь хөөжээ гэж бодож болохгүй шөө. Энэ бол гурай сэтгэхүй гэж байгаам. Тээд мухардцөөн. Тээд хаясан. Уг нь юмыг санааны мухартаа бодоод явахаар учир нь олддог доо. Кавабатагийн "Юмиура" гэж нэг лайтай өгүүллэг байна. Нэг хүүхэн ирчихээд "Та бид хоёр танилцаж байсан. Бүр энэ эргээр зугаалж байсан шүү дээ" гэж барим тавим өгүүлээд өвгөн зохиолчийн толгойг гашилгаж орхидог. Хамгийн гол нь хүүхнийг явсны дараа яриад байгаа газрыг нь газрын зурган дээрээс хайгаад олдоггүй. Тээд өгүүллэг дуусдаг. Дахиа л тоо бодно доо. Юу болчихов? Тайлал нь хаана байна гээд. Надад ийм өгүүллэг /ном/ таалагддаг. Тэгээд дахиад эргүүлээд харахаар түлхүүр өгүүлбэр нь хүний далд ухамсрын төвшинд нээх хөөрхөн нуугдсан байдаг. Тээд олоод учрыг нь ухаад, тайлахаар их гоё амттай санаа ургаад ирдэг. Энэ санааг /ер нь ингэж бичдэг гэж ойлгосон/ ингэж гаргасных нь төлөө Кавабатад Нобелийн шагнал өгсөн нь нүдээ олсон алхам болжээ гэж дотроо олзуурхах жишээний.
Байшин юунд эзлэгдээ вэ гэдэг асуудалдаа эргээд орий. Би нэг таавчиг унадын. Сүүлийн нэг сар гаран баруун хойд бөгсөнд нь дуу орчоод. Донслохоор нэг юм тачигнаад байдаг болчихсоон ядахад. Эхэндээ багаажинд нэг сул юм байна, донслохоор дуугараад байна гээд үзээд байдаг юу ч олдоггүй. Дуугараад бүр лай болоод байхаар багаажинд юу байна гэж бодоод дахин дахин үзээд юм олоогүй. Энэ таавчгийг авсны дараа бөгсөн биеийн гүүприйг нь /гупер/ сольсныг сүүлд мэдсэн. Мэдсэн бол авахгүй байсан байх. Араасаа "шаалгаад" тээд сольсым шиг байна лээ. Хоёр өөр өнгөтэйг нь машин мэддэг хүн анзаараад хэлсийм. Энэ сольсон бөгсөнд нь дуу орсым бол уу гэсэн эцсийн дүгнэлтэнд хүрчээд байгаам. Гэхдээ засварчин дээр очоогүй. Очих гээд завдал болоогүй.
Тээд энэ машины зовлон, Кортасарын зовлон бол эцсийн дүндээ нэг утгатай юм байна гэсэн шүү юм бодоод байгаам. Энэ бол иргэншлийн зовиур ийм байдалд хүргэж, энэ дэлхийн бус /бид энэ дэлхийг зохиогоогүй/ маниусыг шахаад байгаам байна гэсэн "гурай" дүгнэлтэнд хүрчээд сууж байна. Энэ бол иргэншлийн халдвар, балиар халдвар. Биднийг эндээс шахах юм зөндөө байгаагийн нэгэн өчүүхэн огиудас. Шидэт реализмаар бичдэг Кортасар энэ тэнэг зовиурыг дүрсэлжээ гэсэн дүгнэлтэнд хүрээд байна.
Хүнд өөрийн мэдэхгүй хэн нэгэн, ямар нэгэн юманд удирдуулаад байгаам шиг сэтгэгдэл төрдөг. Тэр "удирдагч" нь юу ч байж болно. Холгоод байгаа цамцны зах ч байж болно. Хүн тэгэхдээ үүнийг анзаарахгүй зовиурлаад яваад байдаг. Яваандаа энэ зовиурынхаа эрхшээлд ороод үүнээсээ ангижирч чадахгүй болно. Биднийг энэ газраас хөөгөөд байгаа тэр "зовиур" /үхэл ч арай биш ээ/ бидний оршихуйн нэгэн цул, нэгэн биений нөгөө тал болсон байна.
Ёох юу яриад байна даа мэдэхгүй болжыно шөө хэ хэ.
Энгийнээр хэлбэл машины "бөгсний" дуу, байшингаасаа дайжигнаж байгаа хоёр бол зүгээр нэг иргэншлийн зовиур бөгөөд энэ иргэншлийн дуу чимээ, энэ хамаарал бидний хувьд зүгээр л байх ёстой зүйл юм. Үүнээс салж чадахгүй. Үүнээс гарч чадахгүй. Тээд бид хөгшрөөд энэ дэлхийгээс явахад алга болж болох ч дахиад өөр нэг "эзлэгдэх" юм гарч ирж таарах гээд байна. Зиа нэг иймэрхүү гаргалгаа хийлээ дээ.

Сэтгэгдэлүүд:
Би сайн уншигч бол бүх хүн сайн уншигч шөө Үйтээн
deehen ued maaash dotno, hoshuu holboj baisan busguinhee tuhai bi setgeldee goyomsog baishin bosgoson baisan. gevch odoo ene baishin baihgui bolson. alsad odson. ene chin minii ezlegdchihsen baishin ym bol uu gej bi boddiin
oor zondoo l saihan baishinguud bsan doo. bagiin naiz aa zarimdaa sanahaar bas l tegej sanagddiin
Энэ шүү дээ...
Энэ хэсгийг уншаад надад ийм бодол төрлөө. Бид амьдрал дээр хэн нэгэнд удирдуулах биш би өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах гэж оролдох хэрэгтэй гэж үздэг. Тэхгүй нөгөө л "Бурхан" гээ ч удирдагчдаа бүхнээ найдаад амьдрах юм бол амьгүй албат болчино. Зовиурлах бол арчаагүй зан зовиурлахгүйн тулд "гурай" сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй гэж боджийна.
Андын сэтгэгдэл талаас нь харж уншаарай хө.
Сэтгэгдэл үлдээх: