Архи гэж хадны мангаа байна аа. Архины үйлдвэрүүдийг 18-35 насныхан тэжээж байна гэсэн ажиглалт байдийм байна. Тэрнээс дээших нь ихэнх нь уухаа больчихож, уудаг хэд нь ч чалх нь муудаад ганц хоёр шилээс хэтрэхгүй болжээ гэж. Эрүүл элэгтэй манай залуус цөлж өгч байх шиг байна аа. Автуусанд өх мөнгөгүй мөртлөө бааранд орохоор мөнгө хаанаас бол хаанаас босоод байна. Би ч гэсэн оюутан байхдаа ийм л байсан. Хамгийн сэжгийн нь аяга нтр гэхгүйгээр шууд бүрээддэг байлаа шдээ. Одоо бол тэр бүрээ мүрээ, архи олж ууя гээд зориод явдаг нтр нас намба суусан уу, амьдрал нтр болдогүймүү нэг нүдээр ч харахад хэцүү зүйл болжээ.
Оюутан байхад бидний хэдэн нөхөд бүрээдээд зогсож байлаа. Аяга олдохгүй, за шууд шаая гээд. Тэгсэн нэг нөхөр маань "Авдар архи тавьж байгаад уух юмсан" гэж санаа алдлаа. Ёоё үнэхээр тэгмээр хорхой хүрээд байснаа ээмээр тод санадын.
Нэг барилгын компанийн нөхөртэй уулзлаа. 40 гарсан эр маань хэлж байна. "Бидний насныхан уухаа больж байгаа нтр" гээд. Нээрээ бодоод байсан, тийм байна шөө. Тэнэгүүд нь, арчаагүй нь, бүр донтсон хэд нь байнга зооглоод байгаагаас юм хийж байгаа хэд нь хааяа нэг баяр ёслол, найз нөхдийн уулзалт цэнгүүнээр аятайхан тааруулаад уучих юм уу, хэдэн гүрүүшиг хөөс сорчих хэмжээгээр хязгаарладаг болчжээ. Энэ тухайгаа нэг ахдаа хэлсэн чинь "Аа тийм нэг архинаас гарах моод гараад байгаам" гэж нааж байна лээ шдээ.
Манай хэдэн найз зочид буудалд бүгэж дөрөв хоног архи уужээ. Өглөө шараа тайлж бантан захиалаад идэж суусан, их нэртэй дуучин орж ирж гэнэ ээ, нэрийг нь хэлээд яахав хөөрхийг. Нэг нь гайхуулах гэсийн бол уу "Бид нар дөрөв дэх хоног дээрээ ууж байна" гэсэн чинь "Аа та нар дөрөв хоног уучаад бантан идээд сууж байна. Тасралтгүй 20 хоног уухаар юун бантантай манатай болоод хоол орохоо больчихдог юм. 45 хоног тасралтгүй уухаар хордлогод ороод архи ч орохоо больдын шдээ" гэж наасан байгаам даа. Энэ ч нээрээ арай дэндэнэ ээ. Гэхдээ ингэж уудаг хүмс олон байна аа. Манай нэг найз миний дуулснаар нэг уучуул 15 хоног яг уудаг. Улаанбаатарт ууж эхэлсэн хүн нэг мэдэхэд Хэнтийд явж байсан гэдэг юм.
Би гэдэг хүн их "азтай" гэж байгаа. Ингэж уух физиологийн зохицолдлогоогүй хүн болсым байгаам. Одоогоос 12 жилийн өмнө нэг балиар шивээс хийлгээд тэрнээсээ болоод элэгний С вирустэй болчихсон. Үүнээсээ болоод гурван жилийн өмнө шарласан нэрээр Халдвартад хүртэл хэвтэж байсан. "Шарлаагүй, наад шивээсний чинь вирус идэвхжсэн байна" гээд эмлгээс хөөж гаргаж байсан. Тэр үедээ л жаахан хэтрүүлээд уучихсын бол уу даа. Тээд өвдсийм шиг байгаам.
Би амьдралдаа гарын таван хуруунд багтах тооны удаа хоёр өдөр дараалж ууж үзсэн юм байна. Өглөө нь босоод хоол идсэн болоод залгуулаад ууснаа хэлж байна. Тэгсэн саяхан манай ажлынхан амралтанд яваад гурав хоног архидаж үзлээ хөөрхий. Гэртээ ирсний дөрөв дэх хоног дээрээ ажилдаа явж чаддаггүй. Гүйлгээд гийгүүлж өгч байна аа. Тэр долоо хоногжин ажлын бүтээмж "нойл". Амьдралдаа анх удаа ингэж ууж байгаа царай нь. Үүнээс хэтрүүл ч тэгээд үхэх юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Тээд Ницше шиг өвчин маань дээшээ дээшээ гэж бодоод мунхаглаад сууж байна.
Хөөрхий минь нэрийг нь хэлээд яахав /одоо олны танил болсон сайн яваам/ нэг нөхөр он солигдох мөчид гудамжинд нэг найзтайгаа таарч архи уужээ. Нэг сэрсэн чинь айлд бууз чимхээд сууж байж. Юу вэ, би хаана байна аа гээд бөөн юм болж. Бууз чимхэж суусан танихгүй хүүхэн "Юу яриад байгаам. Эрдэнэтэд байна. Цагаан сар болж байна шдээ" гэжээ хөөрхий. Тасралтгүй хоёр сар тасартлаа уужээ зайлуул. Урлагийн хүн болохоор архидуулах, хөөргөх хүн мундахгүй олон байдын шиг байна. Тэгээд бантсандаа Эрдэнэтийн нэг дунд сургуульд сар бүжгийн багш хийж байгаад хотод гэртээ ирсийн гэнэ лээ. Болсон явдал л даа. Надаас иймэрхүү хүндэрсэн юмыг хол байлгаж өгсөн шивээс минь, С вирус минь "буянтай" эд байна шөө гэсэн.

Сэтгэгдэлүүд:
Hahaha, aild buuz chimheed suuj bdag hund garaa neeree
Сэтгэгдэл үлдээх: